Н.Батцэрэг Гаалийн ерөнхий газарт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг Гаалийн ерөнхий газарт ажиллалаа

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг зарим агентлагийн үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ. Тэрээр энэ удаад Гаалийн ерөнхий газарт ажиллаж, удирдлагуудтай уулзаж, гаалийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн ажил болон өдөр тутмын үйл ажиллгаатай нь танилцлаа.


Уулзалтын үеэр Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат гаалийн системийн хүрээнд хийгдэж байгаа техник, технологийн шинэчлэлт болон тулгарч байгаа бэрхшээл, улсын хил дээр ажиллаж байгаа гаальдчыг сэлгэж ажиллаж байгаа талаар танилцуулга хийсэн юм.


Мөн энэ үеэр Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар, хуульд гаалийн байцаагч, ажиолчдын нийгмийн асуудлыг хэрхэн тусгах талаар тодорхой санал солилцсон байна. Ойрын хугацаанд Гаалйн ерөнхий газраас экспорт, импортийг бүрэн автоматжуулахаар зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд төсвийн орлогын  төлөвлөгөөний оны эхний таван сарын байдлаар 30 орчим хувиар тасарч байгааг онцлоод үлдэж байгаа хугацаанд худалдааг хөнгөвчлөх замаар эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа гэж Гаалийн ерөнхий газрын удирдлагууд онцоллоо.


Б.БАТ
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж