&#34Их дуулга&#34-ын аварга Вавринка тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

&#34Их дуулга&#34-ын аварга Вавринка тэмцээнийг орхилоо

"Австралийн нээлттэй тэмцээн"-ий аварга Станислас Вавринка.

"Францын нээлттэй тэмцээн"-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Швейцарийн Станислас Вавринка хасагдлаа.

Талбайн теннисний оны хоёрдахь "Их дуулга" болох "Францын нээлттэй тэмцээн" энэ сарын 25-нд Парис хотноо эхэлсэн. Өнгөрөгч ням гаригаас эхлэн ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд 1/64-д өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч байна.

Шилдэг теннисчдээс эхний тойрогт Швейцарийн Станислас Вавринка ялагдал хүлээлээ. Тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Вавринка Испаний теннисчин Гильрмо Гарсиа Лопезид 4:6, 7:5, 2:6, 0:6-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлсэн Вавринкагийн хувьд ATP чансааны гурав хүртэл дэвшсэн. Өдгөө 29 настай Вавринка өнгөрсөн жилийн "Францын нээлттэй тэмцээн"-нд шөвгийн наймд шалгарч байжээ.

Харин "Их дуулга"-ын аварга Вавринкаг эхний тойрогт хожсон Испаний теннисчин Гарсиа Лопезийн хувьд ATP чансааны 38-д бичигдэж байна. "Их дуулга" тэмцээнд гуравдугаар тойргоос хэтэрч байгаагүй Испаний теннисчний хувьд хоёрдугаар тойрогт Францын Адриан Маннаринотой тоглох юм. Франц теннисчний хувьд эхний тойрогт Тайваны Юн Шин Луг буулган авчээ.

Испаний теннисчин Гарсиа Лопез

Өчигдрийн тоглолтод эрэгтэйчүүдээс тэмцээнийг тэргүүлж буй Испаний Рафаэль Надаль, Сербийн Новак Жокович нарын шилдгүүд учраагаа буулган авсан байна. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт 2012 оны тус тэмцээний аварга ОХУ-ын Мария Шарапова, 2011 оны "Уимбльдон"-ын аварга Чехийн Петра Квитова нарын шилдгүүд шалгараад байна.

Испаний теннисчин Рафаэль Надаль.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж