Дуут хөшөө нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Дуут хөшөө нэгээр нэмэгдлээ

Төв аймгийн бүрэн сумын 90 жилийн ойд зориулан Монголын хөтөл гэх газар ном хэлбэртэй арслантай суурь бүхий дуун хөшөөтэй болжээ. Уг хөшөөний нээлт тавдугаар сарын 23-нд болж өнгөрсөн билээ. Тус хөшөөн дээр Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу “Нутгийн дуу”, яруу найрагч Н.Энхбаатарын шүлэг, хөгжмийн зохиолч Ш.Өлзийнбаярын аялгуу “Тэргүүн хамбын нутаг” дуунууд мөнхөрчээ.

Уг хөшөөг бүтээхэд  “Мөнх гэрээ” төрийн бус байгууллага “Бүрэн Ирээдүй” оюутан залуучуудын холбооноос санаачлан, Бүрэн сумын  Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Бүрэн сумын нутгийн зөвлөл, “Бармаш” ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж