Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

 

2014.05.20.АНУ, Нью-Йорк. Red Bull Air Force багийн шүхэрчид вингсьютаар Манхэттен дээгүүр нисэн өнгөрч байна. Тэд тавдугаар сарын сүүлийн амралтын өдрүүдэд болох  Bethpage 2014  авиа шоуд бэлтгэж байгаа нь энэ юм. Шүхэрчид далавчит хувцастайгаар 193 км/цагийн хурдаар  2,3 км-ийн өндөрт нисчээ. Манхэттений өмнө хэсгээс тэдний нислэг эхлэн санхүүгийн хорооллын гол байшингуудын зүг нисээд  хотын захад буужээ. Сүүлийн үеийн технологиор бэлтгэсэн вингсьют  ба өөрсдийнмэргэжлийн өндөр чадвараар скайдайверууд  хоёр минутын дотор 3,2 км замыг туулан Гузон гол дээрх чиргүүлийн онгоц дээр газардсан байна.

 

Онгоцноос эсвэл өндөр уулнаас шувуу мэт нисэхэд нь хувцасных нь  гурван давхар даавуун далавч нь өргөх хүчийг үүсгэн тусалдаг. Нислэг нь ердийнхөөр хоёр минут орчим үргэлжлэх бөгөөд дараа нь тэд шүхрээ задлан газарддаг гэнэ. Агаарын урсгалыг барин вингсьютээр  нисэх чадварыг туршлагатай шүхэрчид л эзэмшдэг.

 

Red Bull Air Force багийн 11 тамирчдаас таван шүхэрчин нь энэ нислэгийг хийжээ. Уг багт дэлхийн шилдэг шүхэрчид, бейсжамперууд ба параглайдерүүдээс шилэн авсан хүмүүс байдаг. Тэд Лонг-Айлендын үзэсгэлэнтэй эрэгт байрладаг Жоунс-Бич-д болж буй  Bethpage нисэхийн салоны үеэр долоо хоногийн турш өөрсдийн нислэгийг үзэгчдэд үзүүлэх юм. Тэд хамтарсан нислэг хийн дээд зэрэглэлийн нислэгийг  хийх болно. Фото: Andy Farrington / Red Bull Content Pool31

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж