Өөр өөр өнгөөр жиргэдэг болжморууд өчигдөр юу онцолсныг тоймлон хүргэе. Долоо хоногийн эхний өдөр байсныг хэлэх үү жиргээчдэд санал солилцох сэдэв олон байлаа.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын тэргүүн ОХУ-д, Ерөнхийлөгч урд хөршид хийсэн айлчлал олны анхааралд байсан юм.
Төрийн тэргүүн нарын айлчлалын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллээр өөр өөрдсийн байр суурьнаас дүгнэсэн байсан бол жиргээчид ч гэсэн өөрсдийн дүгнэлтээ гаргасан. Тэр дундаа Ерөнхий сайдаас “харшилтай” Танхай эмээ нэрт жиргээч айлчлалыг ингэж /зураг -1/дүгнэсэн байна.
Жиргээчид ч мөн энэ талаар өөрсдийн дүгнэлтээ гаргасан юм.
–Танхай эмээ@Tanhai_Emee. Мөнхийн хөршүүдийн мөрөөдөл биелэх цаг айсуй! Элгээрээ хэвтсэн улсыг ийм л тавилан хүлээж байна!!!
–pooshig @pooshig bileggui zuil jirgene shuu ene dyrak emgen hmmmm
–Ganbold @G_Ganbold_ БОДУУШТАЙ ЗУРАГ БАЙНА. САЯНЫ УУЛЗАЛТААРАА МАНАЙХЫГ ТОХИРЧИХСОН БАЙЖ МЭДНЭ
–enkhbatu @enkhbatu1 хатуу боловч үнэн дүр төрх яан даа
–puujee @Puujee2699 Битгий муу амлаад бай танхай эмээ. Элгээрээ хэвтсэн биш эх орон хөгжих аргаа олж ядаж байна. Муулах биш өөрийнхөө оролцоог нэм
–munkhtuya @amunkhtuya монгол аль ч хөрштөйгөө эвтэй байх
Урт гэгчийн үргэлжилсэн автобусан вагонтой жолооч жиргээч нар олон таарсан биз. Учир нь нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог болсноос хойш замын дүгжрэлийг бууруулна гэж дүгнэсэн учраас ийнхүү шийдвэр гаргасан. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр автобус зорчих ямар байгааг та доорхи зурагнаас /зур-2/ харж болох юм.
Үүнийг нийтийн тээврийн бодлого үгүй болж, хүн тээвэрлэж, мөнгө олохоо бодохоос өөрийг хийдэггүй гэх шүүмжлэл дагуулж байсан бөгөөд автобусны жолооч нарын замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог байдлыг ч шүүмжилсэн.
– Dorj Galaa @Galaanem Нийтийн тээврийн бодлого устаж, зүгээр л хүн зөөх үйлдэл.
– Ganzorig Purevdorj @ganzo_s poox, yag end neg udaa 19 bus toolj bsn, rekordiig mini evdchixlee, 20 xol garchij
– T.Naran @Naran_t Зарим газруудад давхар замууд л хийхгvй бол дугаар хязгаарлах, эгнээ хувиарлах г.м зевхен захиргаадалтаар хол явахгvй.
– Jargalan Chuluunkhuu @Jargalan ene buh avtobusan heden hun suuj bsniig tooloh heregtei. Neg buudald zogosoh hugatsaag bagasgaad buudal algas yawuulii
– Уртаа @e_gereltod Автобусны чиглэл, давхацлыг дахин телевлеж нэг тийш ньшийдэхгуй бол энэ янзаараа бутэхгуй.
– Gombosuren Lkhamsure @ozzy0407 gadnii ornuud bugd l avtobus, metrondoo damjij suudag yum chini bolno doo
– Монгол Иргэн @Mongol_Citizen Зөв зохион байгуулаад хоёргүй сэтгэлээр зүтгэвэл ч болох л асуудал Өнөөдөр ухаад эхэлбэл 4 жилийн дараа 15км найдвартай ш дээ
– Монгол Иргэн @Mongol_Citizen Оросууд 26км урттай 19 буудал бүхий газар доорхи метрогоо 1935 онд хүрз жоотуугаар л барьж л байсан Болговол болно шүү дээ
Цэнхэр болжморууд өнөөдөр юуг онцлох бол.
Цахим Болжмор