Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, мягмар, лхагва гаригт байнгын хороо хуралддаг хуваарьтай.
Гэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу маргааш 09.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганаар нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч есөн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул мягмар гаригт УИХ-ыг хуралдуулахаар болсон билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Үүнд
1. Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, хэлэлцэх эсэх/:
2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, хэлэлцэх эсэх/:
3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
5. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, анхны хэлэлцүүлэг/:
6. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
7. Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
8. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
9. Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
Г.ДАРЬ