Монголын залуучуудын холбооны ажилтан ажиллагсад болон тус холбооны дэргэдэх клубууд, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуус хамтран өнгөрсөн баасан гаригт Багануур дүүрэгт 3500 мод тарьж, нийслэлдээ экологийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мод тарих үйлсэд топ модель Г.Уранцэцэг нэгдэж, нэгэн өдрийг залуучуудтай мод тарьж, цэвэр агаарт өнгөрүүлжээ. 3500 мод тарьсан залуучуудын өдрийн хоолны мөнгийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат твиттерээр зарлаж, хандиваар босгосон бөгөөд хилийн цэргийн 052 ангийн байлдагчид ч гар бие оролцжээ. Ямартай ч залуучуудын тарьсан модыг зун, намрын турш услаж, тордож, цаашдын ургалтад хяналт тавих 35 хүнийг томилжээ. Тэдний цалинг “Korean Air” компани хариуцаж байгаа юм байна. Энэ он гарсаар нийслэлд 3500 мод нэг дор тариагүйгээрээ онцлог юм.
Д.ЦЭЭЛ