
Ерөнхий сайд Кан “Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний TEPCO компани болж буй хямралаас үүдэн ихээхэн хариуцлага хүлээх ёстой юм” гэжээ.
Ноён Кан ерөнхий сайдынхаа хувьд сар бүр авдаг 1,6 сая иен буюу 20000 долларын цалингаа авахгүй юм байна. Харин парламентын гишүүний хувьд сар бүр авдаг 800000 иенээ үргэлжлүүлэн авах ажээ.
Гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, дараа нь цунамид нэрвэгдэсний улмаас Фукушима Дайичи атомын цахилгаан станцад ноцтой гэмтэл гарч, тус станцийн ойролцоо амьдарч байсан 85000 иргэдийг нүүлгэн суурьшуулах арга хэмжээ авсан юм.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг