Обама Афганистанд гэнэтийн айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Обама Афганистанд гэнэтийн айлчлал хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Дурсгалын өдрийг тохиолдуулан Афганистанд гэнэтийн айлчлал хийж, тэнд алба хааж буй цэргүүдтэйгээ уулзжээ. Барак Обама Афганистаны нийслэл Кабул хотын гадна орших Баграм агаарын баазад зочилсон байна. Америкийн цэргүүд  Ерөнхийлөгчөө баяртайгаар угтан авсан бөгөөд Обама тэдэнд АНУ-ын Афганистанд явуулж буй хамгийн урт дайн 2014 оны эцэст дуусна гэдгийг батлан хэлжээ.

АНУ нь Афганистанаас энэ оны эцэс гэхэд цэргээ гаргахаар ихэнхийг нь эргүүлэн татаад буй боловч үлдсэн цөөн тооны алба хаагч сургалт, дадлагын үүрэг гүйцэтгэж буй аж. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар ирэх зургадугаар сард болох Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулиар хэн гарч ирэхээс шалтгаалан АНУ-ын төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй гэнэ. АНУ-ын зүгээс Афганистантай батлан хамгаалахын гэрээ байгуулах санал тавьсан боловч Ерөнхийлөгч Хамид Карзай сонгуультай холбоотойгоор гарын үсэг зурахаас татгалзаад буй аж. Үүний зэрэгцээ Барак Обама Афганистаны Ерөнхийлөгчийг Баграм агаарын бааздаахүрэлцэн ирэхийг урьжээ. Гэвч Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай Америкийн цэргийн баазад зочлохоос татгалзаж, Барак Обамаг ордондоо хүлээн авч уулзахаа мэдэгдсэн аж.

 

АНУ-ын Афганистанд явуулсан 13 орчим жил үргэлжилсэн дайнд тус улсын 2100 гаруй цэрэг амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж