Талбайн теннисний оны хоёр дахь "Их дуулга" болох "Францын нээлттэй тэмцээн" өчигдөр Парис хотноо эхэллээ. "Ролан Гаррос" буюу "Францын нээлттэй тэмцээн" ирэх сарын 8-н хүртэл үргэлжлэх юм. Шороон талбай дээр болдог тус тэмцээний ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд өчигдөр эхэллээ.
Аварга цолоо хамгаалан тоглож буй АНУ-ын Серена Уильямс эхний тойргийн ялалтаа аваад байна. Мөн гуравт бичигдсэн Польшийн Агнешка Радваньска, Германы Анжилья Кербер (8) нарын шилдэг теннисчид эхний хожлоо авсан байна. Мөн энэ өдөр тэмцээнд 29-д эрэмбэлэгдсэн АНУ-ын Винус Уильямс эхний учраагаа буулган авснаар хоёрдугаар тойрогт шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт дөрөвт бичигдсэн Швейцарийн Рожер Федерер, АНУ-ын Жон Иснер(10), Францын Жо Уильфред Цонга нарын шилдгүүд учраагаа буулган авснаар шалгараад байна.
113 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Францын нээлттэй тэмцээн" ирэх сарын 8-нд өндөрлөнө. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар эрэгтэйчүүдэд өдгөө дэлхийн манлай теннисчин хэргэмийг эзэмшиж буй Испаний Рафаэль Надаль, эмэгтэйчүүдэд АНУ-ын Серена Уильямс нар түрүүлж байсан.
"Их дуулга" тэмцээний долоон удаагийн түрүүт, "Францын нээлттэй тэмцээн"-ий 2002 оны дэд аварга АНУ-ын Винус Уильямс хоёрдугаар тойрогт шалгарлаа. Винус Уильямс тус тэмцээнд 29-д эрэмбэлэгдэн тоглож байна.
Ч.БОЛОР