Хүчирхэг камертай Galaxy K zoom

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Хүчирхэг камертай Galaxy K zoom

Samsung компани Galaxy K zoom нэртэй шинэ ухаалаг гар утсаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү гар утас нь бусад загваруудаасаа камерын хүчирхэг системээрээ ялгарна.

Уг гар утасны камер нь 10 дахин томруулах хүчин чадалтай, автоматаар фокусаа тохируулах чадвартай, 20.7 MP, 1080p HD видео бичлэг хийх боломжтой, цаг тохируулан selfie зураг авах Selfie Alarm цэстэй, 4.8 инч Super AMOLED дэлгэцтэй, 1.7GHz Dual + 1.3Ghz Quad процессортой, 2GB Ram-тай, Android 4.4 Kitkat үйлдлийн системтэй.

Харин худалдаалагдах үнийн хувьд Европын орнуудад 499 евро байх гэнэ.

 

 

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж