“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үзэгчддээ “Аладдин” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүргэхээр болжээ.
Тус жүжгээс хүүхэд багачууд маань Жасмин, Жабар зэрэг үлгэрийн баатруудыг дэргэдээс нь харах боломжтойгоороо тун онцлог гэнэ. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь тавдугаар сарын 29-өөс эхлэн Монголын хүүхдийн ордны тайзнаа өдөр бүр хүүхэд багачууддаа хүрэх нь ээ.
Сонирхуулахад уг жүжгийг “Шилдэг өнгө” продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ.
Э.ТЭКҮ