Дөрвөн жилд нэг удаа дэлхий нийт нэгэн спортоор амьсгалдаг. Тиймээ… Энэ бол хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Дэлхийн алдартай уран бүтээлчид тус тэмцээний сүлд дууг нь дуулж дэлхийн улс үндэстэн бүр энэ аялгуугаар дараагийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болтол амьсгалдаг гэвэл буруудахгүй. Тэгвэл манай хөлбөмбөгийн улаан фанатуудад зориулсан монгол дуу мэндэлсэн байна.
Монголын рок попын ертөнцийн залуу уран бүтээлчид нэгдэн нэгэн уран бүтээлийг хөлбөмбөг сонирхогчдоо хүргэхээр зэхжээ. Реппер Данка, дуучин П.Баярцэнгэл, “S4” хамтлагийнханы хамтарсан “We are one” нэртэй дууны видео клипийг “ROLL entertainment” студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн аж. Уг бүтээл нь хараахан олны хүртээл болж амжаагүй ч тун удахгүй олны хүртээл болох нь ээ.
Уншигчиддаа сонирхуулахад Бразил 2014 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дууг энэ удаад Испани гаралтай алдарт реппер Питбулл продюсерлэн бүтээсэн бөгөөд “We are one” нэртэйгээр дэлхий нийтээр цацагдсан юм.
Э.ТЭКҮ