NHL-ийн плей-оффын бүсийн финалын тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өрнөд бүсийн аваргын төлөө шалгараад байгаа "Чикаго Блэк Хоукс" – "Лос Анжелес Кингз" багуудын гурав дахь тоглолт "Staples Center"-т өнгөрөгч бямба гаригт болсон. Энэхүү тоглолтыг нэр хөлбөмбөгч Дэвид Беккем хөвгүүдийн хамт хүрэлцэн ирж сонирхжээ. Тэдний дэмжсэн "Лос Анжелес Кингз"-үүд энэхүү тоглолтод ялалт байгуулсан бөгөөд Кингзчүүд цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ.
Дэвид Беккем ба түүний хөвгүүдийн фото агшнаас хүргэж байна.