“Хүүхэд хамгаалал-2” арга хэмжээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

“Хүүхэд хамгаалал-2” арга хэмжээ эхэллээ

“Хүүхэд хамгаалал-2” арга хэмжээ өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эхэллээ. Уг арга хэмжээний зорилго нь насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн шалтгааныг тодруулах, хөдөлмөр эрхлэхийг зогсоох зорилготой аж. Энэ үеэр Баянгол дүүргийн хараа хяналтгүй, ажил эрхэлдэг хүүхдүүдийн бүртгэл судалгаа хийх, мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна. “Хүүхэд хамгаалал-2” арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хэлтэс, Хүүхдийн алба, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан нар зохион байгуулж байгаа аж.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж