Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сү Жүнь Монгол Улсад айлчлах болжээ. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр албан ёсоор эхлэх аж.
Энэ үеэр талууд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцоно. Мөн хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. Түүнчлэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сү Жүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах аж.
Г.ДАРЬ