Пакистаны ерөнхийлөгч Москвад айлчлалаар ирэв

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Пакистаны ерөнхийлөгч Москвад айлчлалаар ирэв

Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари ОХУ-д гурван хоногийн айлчлал хийхээр Москвад пүрэв гаригт хүрэлцэн иржээ. Пакистаны дипломатуудын мэдээллийн эх сурвалжаар Орос орны удирдагчидтай терроризмын эсрэг хамтран ажиллах, аливаа мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах ажээ.

Пакистаны ерөнхийлөгч айлчлалынхаа хугацаанд ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путинтай уулзах бөгөөд иргэний нисэх онгоцны талаарх меморандум зэрэг хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч Зардарыг дагалдан Батлан хамгаалахын сайд зэрэг хэд хэдэн сайдууд хүрэлцэн иржээ.

Аль Каидагийн толгойлогч Осама бин Ладеныг америкчууд устгаснаас хойш  пакистаны ерөнхийлөгчийн гадаадад хийж буй анхны айлчлал юм. Барууны орнууд бин Ладеныг илрүүлэн устгахад Пакистан улс төдий л идэвх чармайлт гаргаагүй гэж буруутгаж байгаа билээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж