Йинглак Чинават нарыг хорионд байлгана

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Йинглак Чинават нарыг хорионд байлгана

Таиландын экс-ерөнхий сайд ба улстөрчдийг долоо хоног хорионд байлгана

 

Тайландын ерөнхий сайдын тушаалаас буусан Йинглак Чинават ба бусад улстөрчдийг цэргийн захиргаа улс төрөөс тусгаарлахын тулд долоо хоног хорихоор болжээ.

 

"Бид тэднийг улс төрөөс тусгаарлан улс төрийн үйл явдалд нөлөөлүүлэхгүйн тулд хорионд оруулан тэдэнд юу болж буйг жаахан ч гэсэн мэдрүүлэхийг хүсч байна” хэмээн цэргийн засгийн төлөөлөгч Сукхондхадпатипак телевизээр ярисан байна. Мөн тэрээр Йинглак Чинават ба бусад улстөрчид юугаар ч дутагдаагүй гэж хэлэв.

 

Саатуулагдсан хүмүүс цэргийн таван баазын нутаг дэвсгэрт хоригдож байгаа гэнэ. Мөн тэдний тоо тодорхойгүй байгаа аж.

 

Засгийг авсан цэргийнхэн тус орны сенатыг тараажээ. Генерал Прают Чан-Оча Ерөнхий сайдын ажлыг авсан байна. Мөн цэргийн удирдлага  эргэлтэд оролцсон  цагдаагийн дарга генерал Адун Сенгсингкео-г (Adul Saengsingkaew) үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж