Бээжин хотноо болж буй сагсан бөмбөгийн “3 vs 3”-н сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй манай хөвгүүдийн баг тавдугаар байрт шалгарсан бол охидууд 11-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Энэ удаагийн ДАШТ-д Монголын үндэсний сагсан бөмбөгийн Холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож байгаа юм.
Эрэгтэй шигшээ баг өнөөдөр Эстонийг нэмэлт цагт 10:11 харьцаатайгаар ялалт байгуулж, V байрын төлөө Азийн сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тодорхойлогч хүчирхэг багуудын нэг Тайваний шигшээ багийг 16:13 хожсоноор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарлаа.
Манай багт хожигдол хүлээн хэсгээс 2-р байраар гарсан хүчирхэг Иран улс, БНХАУ-тай аваргын төлөө шалгаран үлдээд байна.
Эмэгтэй шигшээ баг Тайландын багт 10:11 харьцаатай харамсалтайгаар хожигдол хүлээсэн ч Индонезийн багийг 14:12 харьцаатай буулган авч 11-р байрт шалгарлаа.
МҮСБХ сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэн, Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэх зорилгын нэгэн амжилт энэхүү тэмцээнээр харагдлаа.
Б.БИЛЭГ