Гаальчид Авлигын эсрэг хуулийн мэдлэгээ шалгуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Гаальчид Авлигын эсрэг хуулийн мэдлэгээ шалгуулав

Авлигатай тэмцэх газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар хамтран авлига, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд авлига үүсгэх нөхцөл, шалтгааныг арилгах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөн ажилласны нэг нь гаалийн улсын байцаагчдын хууль тогтоомжийн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор асуулт, хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээний асуултуудыг авлигын эсрэг хууль тогтоомжуудаар бэлтгэсэн байна. Авлигын нийгмийн хор хөнөөлийг ухуулан таниулах, төрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулах нь Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үүрэг нь байдаг юм. Тиймээс “АХА” тэмцээнээр дашрамдуулан гаалийн улсын байцаагчдын Авлигын эсрэг хууль болон өөрсдийн үйл ажиллагаандаа даган мөрдөж буй ёс зүйн дүрмийн талаарх мэдлэгийг нь шалгасан явдал байв.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ авлигад өртөмтгий салбар гэж тодорхойлогддог гаалийн байгууллага, тэр дундаа Улаанбаатар хот дахь Гаалийн газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өөрслийн хүсэл зориг, идэвх санаачилгаар оролцож байдагт талархлаа илэрхийлэв. Авлигын эсрэг асуулт, хариултын “АХА” тэмцээнд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Оюунгэрэл, Ж.Отгончимэг, Л.Зоригт нар бусдыгаа тэргүүллээ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж