Дунд сургуульд сурдаг байхад манай анги дүрслэх урлаг, шугам зургийн кабинет байлаа. Ангийн багш маань одоо Америкт амьдарч ажилладаг Г.Галбадрах. Сүүлийн жилуудэд олон нийтлэл бичиж, Америкаас нэвтрүүлэг бэлтгэж байгаа эрхэм. Манай ангийн ханан дээр дэлхийн сонгодог уран зургууд байх. Тэдэн дундаас Монгол зураачийн нэгэн зурганд би их дуртай байдаг байлаа.
Өнгөрсөн намар Хэнтий, Дорнод аймгийн Буриад сумдаар явж зураг авч буриад амьдрал, ахуйг узэж сонирхов. Зочид буудлаас айлд хоноглохыг илүүд үзнэ. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт айлд орлоо. Цай цуу уухаас илүүтэй хананд хадсан уран зураг илүү анхаарал татав. Яг манай ангид байдаг байсан уран зураг. Зургийг их сонирхож байгааг харсан гэрийн эзэн манай нутгийн зураачийн бүтээлдээ "Агуу шуу" гэв. Загатнасан газар маажсан мэт, сэтгэл ч ходлох шиг…
Энэ агуу бутээл бол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт торсон Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн Одонгийн зурсан “АЖЛЫН ДАРАА” хэмээх алдарт бүтээл болой.
ЗХУ-ын Уран зургийн дээд сургуулийн оюутан зуныхаа амралтаар нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвисан аж. Зургийн зохиомжоос гадна хүмүүсийн дүр бүрийг хариулсан байдал нь үнэхээр АГУУ…
Монгол хүн, Монголын байгаль хоёр үнэхээр АГУУ. Энэ 'Агуу' зүйлсийг хэрхэн яаж гэрэл зургийн хальсанд буулгах вэ… Энэ миний хобби… Бусдад хоргүй… Оорт даль жигуур мэт.
Эх сурвалж: www.facebook.com/PhotosMongolia