Дмитрий Саймс: Обамагийн бас нэг алдаа

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Дмитрий Саймс: Обамагийн бас нэг алдаа

Шинжээч: Орос-Хятадын хийн гэрээ нь Обамагийн бас нэг алдаа

 

Орос, Хятад хоёрын хийн хэлэлцээр нь Орост эдийн засгийн шинэ боломжийг нээснээс гадна Цагаан ордны Гадаад бодлогын ээлжит алдааг харууллаа гэж Вашингтоны үндэсний сонирхлын консерватив төвийн тэргүүн Дмитрий Саймс дүгнэж байна.'

 

Орос, Хятад хоёр Хятадад хий нийлүүлэх олон жилийн гэрээндээ өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурсан нь Путины хоёр хоногийн айлчлалын гол үр дүн нь боллоо. Нийт 400 тэрбум ам.долларын үнэтэй гэрээ нь гучин жилийн хугацаатайгаар хийгджээ.

 

"Энэ гэрээ нь Оросын хувьд эдийн засгийн шинэ боломж болж байгаа нь тодорхой байгаа ба нэн ялангуяаЕвропын холбоотой ярилцахад түүний байр суурийг бэхжүүлж байна хэмээн Саймс тайлбарлав.  Энэ  үйл явдал нь АНУ-ыг баярлуулахаар зүйл биш гэдгийг ч тэр тэмдэглэв. Олон жил бэлтгэгдэж, ихээхэн ээдрээтэй явагдсан гэрээ нь Орос ба Хятадын ялалт болсон харин Обамагийн захиргааны дахин нэг буруу тооцоо гэж Дмитрий Саймс дүгнэжээ.

 

"Москва, Бээжин хоёрын холбоо нь АНУ-ын эсрэг суурин дээр явагдаж байгаа нь ойлгомжтой. Путинг Хятадад очиж буй цагаар Обама өөрийн үйлдлээрээ  тэднийг өдөөж байгаа нь Обамагийн захиргаанд гадаад бодлогын ноцтой төлөвлөлт байхгүйг, гадаад бодлогын бодит мэдрэмжгүйг харуулж байна гэж шинжээч тайлбарлав. Тэрээр хийн гэрээний нэг бүтээгч нь Обама гэж үзээд Орос, Хятад хоёртой  сул талаасаа өдөөн хатгалтын байр сууринаас  харилцаж буй нь Бээжин, Москва хоёрыг ойртуулж байна хэмээн тэр үзлээ. 

 

Путиныг Шанхайд очихын өмнө Хятадын цэргийн хэд хэдэн өндөр тушаалтнуудыг кибер тагнуулын ажиллагаанд буруутган эрүүгийн хэрэг үүсгэснийг тооцож болно. “Ямар нэгэн хүмүүс гадаад хүчин зүйлийг тооцолгүйгээр дотооддоо юм хийж байдаг” тэдэнд гадаад бодлогын мэдрэмж алга гэж Саймс өгүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж