
Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газар ажлын хэсэг томилж, энэ ажлын орон нутаг дахь анхны шанг Өвөрхангай аймгаас эхлүүлж байгаа нь энэ аж. Тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа оржээ. Ажлын хэсэг дээрх нэр бүхий байгууллагуудын 2008 оны эхнээс 2010 оныг дуустал хугацаанд баталсан шийдвэрүүдийг архиваас шүүн үзэж, нэгдсэн жагсаалт гарган, тэдгээрийг хянан үзсэний үндсэн дээр хүнд суртал, чирэгдэл учруулж буй эсэхийг тогтоох юм. Хэрвээ хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх талаар санал гаргаж, эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх аж.
“Дүрэм, журмуудыг хянан үзэж, шаардлагагүйг нь хүчингүй болгуулна гэдэг яах аргагүй чухал ажил. Иргэдийг чирэгдүүлэхээс гадна төрийн байгууллагын үйл ажиллагаанд ч хүндрэл учруулдаг шийдвэр олон бий. Манай аймгийн хэмжээнд 194 хөтөлбөр, тэдгээрийн 80 хувьтай тэнцэхүйц тооны дэд хөтөлбөр хэрэгжиж байдаг. Тиймээс энэ ажилд манай ажлын хэсэгт орсон байгууллагуудын дарга нар идэвхтэй оролцох хэрэгтэй” гэж уг ажлын хэсгийн ахлагч, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баяртогтох хэлж байв.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн шаардлагагүй дүрэм, журмуудыг хянан цэгцлэх ажлыг дараагийн удаад Сүхбаатар аймагт хийхээр төлөвлөж байна.
www. goe. mn 2011-05-12 202.131.225.147
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886
Зочин 2011-05-12 182.160.51.239
ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД 79 М2 БҮХИЙ 2 ӨРӨӨ БАЙРЫГ ЗАРНА TOYOTA МАРКИЙН МОНГОЛД ЯВААГҮЙ ШИНЭ МАШИН ОРОЛЦУУЛЖ БОЛНО
УТАС 9913-7275