Японы мэргэжлийн сумо бөхийн Нацу башё өнөөдөр өндөрлөнө.
Анх удаагаа Монголын гурван ёкозүна зодоглож буй тус тэмцээнд 14 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо 13 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол озэки Кисэносато 12 даваа, хоёр унаатай тэргүүлэгчийн араас нэхэж явна. Харин Ёкозүна Харүмафүжи, маэгашира Икиой нар 11 даваатай удаалж байна. Шинэ аварга Какүрюү М.Ананд өчигдрийн барилдаанд их аварга Хакүход унаснаар 9 даваа, таван унаатай боллоо.
Нацү башёгийн сүүлийн өдөр буюу 15 дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо, Ёкозүна Д.Бямбадорж нар барилдах бол озэки Кисэносато Какүрюү М.Анандтай оноолт таарчээ.
Ч.БОЛОР
Нацу башёгийн сонирхолтой фото агшнаас хүргэж байна.