Ирэх долоо хоногоос орон сууцаа олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.24-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногоос орон сууцаа олгож эхэлнэ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын захиалагчийг Засгийн газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу иргэдийн дунд сугалаа явуулан шалгаруулсан билээ. Сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос одоогоор 1300 гаруй иргэн өөрийн орон сууцаа сонгож, 300 гаруй иргэд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувиа төлж, байраа баталгаажуулаад байна. Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд ирэх даваа гаригаас эхлэн  Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж, орон сууцны захиалгын гэрээг байгуулах юм байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж