Ми-24 хоёр нисдэг тэрэг өөрсдийн цэргийнхнийг бууджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.24-нд нийтлэгдсэн

Ми-24 хоёр нисдэг тэрэг өөрсдийн цэргийнхнийг бууджээ

Сүлжээнд Украины хоёр нисдэг тэрэг Ми-24 Украины “Днепр” батальоны хамгаалатын постод андууран довтолсон бичлэг тавигджээ. Цэргийнхэн алагдсан байв.

 

Цэргийнхэн нь “200”-г (алагдагсдын код) авахаар Ми-8 нисдэг тэрэг ирлээ гэж бодсон бололтой. Гэтэл Ми-8-ыг дагалдсан хоёр Ми-24 байлдааны нисдэг тэрэг тэднийг буудсан байлаа. Сөнөөгдсөн хуягт машинуудын галыг цэргийнхэн ба гал сөнөөгчид унтрааж байв. Видеог ANNA news сүлжээнд тавьсан байна.

 

Өөрийгөө хамгаалах отрядын шөнө довтолсон хамгаалалтын цэгийг нисдэг тэрэгнээс буудсан бололтой. Донецк, Луганск улсыг зарласан федерализацийн талынхны эсрэг Украины арми залхаан цээрлүүлэх ажиллагааг сүүлийн өдрүүдэд эрчимтэй явуулж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж