Фото: ИТАР-ТАСС/Максим Никитин
"Барууны секторын" дайчид өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын журамт цэргийнхэнтэй Приволье сууринд хэлэлцээр хийж байх үеэрээ зэвсгээ хураалган байлдахыг хүсээгүй 30 цэргийг буудан цээрлүүлжээ.
Сайн дурын журамт цэргийн отрядын дарга Остап Черный энэ тухай хэвлэлийн бага хурал хийлгэн мэдэгдсэн байна.
"Өнөөдөр цэргийнхэн хотыг дайран эзлэхээр оролдож байна гэсэн мэдээг Лисичанск хотоос авлаа. Бидний хэсэг цэргийнхэнтэй хэлэлцээр хийхээр очсон юм” Украины үндэсний гвардийнхныг араас нь энгийн иргэд хүүхэд эмэгтэйчүүд хаан зогссон байв. Хэлэлцээр явагдаж байхад буудалцаан гарч Луганскийн армийн долоон хүн алагдаж, 16 нь шархадсан” хэмээн Остап Черный хэлжээ.
"Хэлэлцээрийн үеэр тэр бригадын дайчлагдсан 30 цэрэг зэвсгээ хураалдаад иргэдтэй нийлэн тарсан байв. Сүүлийн мэдээгээр тэднийг Барууны секторын дайчид буудан цээрлүүлжээ” гэж тэр нэмэн хэлэв.
Түүний яриагаар хүмүүс задгай нээлттэй газар байсан ба тэднийг шууд буудаж эхэлсэн. Дараа нь хагас цаг орчим байлдаан үргэлжилж, миномётаар буудан байр байшинг шатааж байсан гэнэ.
Рубежное хотын район дахь буудалцаан
Цэргийн эмч Геннадий Моралишвили мэдэгдэхдээ, Украины цэргийнхний Рубежное хотын районд эхлүүлсэн буудалцаанд дөрвөн хүн амиа алдан 16 нь шархадсан гэлээ.
“Энгийн иргэд тэр хотын ойролцоо цэргийнхний замыг хаасан ба цэргийнхэн байлдаангүйгээр бууж өгсөн. Тэднийг хооллоод буцааж байх үеэр цэргийнхэн гал нээн өөрсдийн талынхныг буудсан. Бас тэд энгийн хүмүүсийг ч буудсан” гэж эмч ярив.
Үндэсний гвардийн зүгээс уг ажиллагаанд 11 хуягт машин оролцсон, нэг машинаа орхисон байсаны даргыг нь бид барин саатуулсан гэдгийг Остап Чёрный хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР