Фото: Дмитрий Колпаков / "Коммерсантъ»
Сибирийн бүс нутгуудын цахилгаан дамжуулалтын сүлжээнд Хятадын банкууд таван тэрбум хүртэл долларын хөрөнгө оруулалт хийж чадна. Петербургийн эдийн засгийн чуулгын хүрээнд ОАО "Россети» ба БНХАУ-ын цахилгааны сүлжээний компани энэ талын урьдчилсан гэрээг байгуулсан байна.
Хятадын банкуудын жил тутмын хөрөнгө оруулалт нь 500 саяас нэг тэрбум хүртэл доллар байх юм. Эх сурвалжийн мэдээгээр, Хятадтай хамтарсан үйлдвэр байгуулах бөгөөд түүний хяналтын багцийн хувьцааг "Россети» барих ажээ.
ОАО "Россети» нь Оросын нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүчийг хувиарлан дамжуулдаг дэлхийн томоохонд багтах цахилгааны сүлжээний компани юм. Түүний мэдэлд 2,2 сая км цахилгаан дамжуулах шугам байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР