Асрамжийн газрын хүүхдүүдийг үнэгүй тоглуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.24-нд нийтлэгдсэн

Асрамжийн газрын хүүхдүүдийг үнэгүй тоглуулжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж санаачлан  Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ирээдүйн бүтээгч” өдөрлөгийг зохион байгуулжээ.

Уг өдөрлөгийн хүрээнд хөдөлмөрийн биржтэй хамтран ажилладаг ажил олгогч байгууллага, бүртгэлтэй байгаа ажил хайгчдын хүүхдүүд, “Манай гэр” асрамжийн газарт өсөн, хүмүүжиж байгаа бяцхан үрс болон хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын хүүхдүүдийг “Хөх хулганы орон” тоглоомын төвд өчигдөр бүтэн өдрийн турш үнэ төлбөргүй тоглуулсан байна. Тус үйл ажиллагааг “Их монгол жуулчин” ХХК,  “Хөх хулганы орон” тоглоомын төв дэмжин хамтран ажилласан аж.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж