Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Нэгэн гахайн тоорой

Нэгэн цагт нэг гахайн тоорой байжээ.  Анх
төрөхад л аманд нь сүү угжсан тул төрсөнөөсөө хойш идэж уухыг л сурсан
байж.

Нэг өдөр гадаа гарсан чинь нэг харахын аргагүй халуун шар
юм нүүр рүү нь төөнөөн байсанд эргээд л жүчээндээ оржээ. Тэгээд ээж
дээрээ гүйж очоод ээжээ, ээжээ энэ муухай шар төөнөсөн юм юу вэ гэсэн
чинь ээж нь аан наадах чинь толгой дээр ирэхээр хоол өгдөг бурхан гэж
хэлж. Тэгээл тоорой жүчээн дотороосоо толгойгоо хаая нэг цухуйлган
хоолоо хүлээдэг байлаа.

Тэгэж байтал ч ашгүй нэг юм өнөөх шар
халуун чинь толгой дээр нь иртэл ээж нь бондогос, бондогос гүйж ирээд
сүүлнээс нь зуун тооройг авж яваад нэгэн том хайрцагны өмнө тавиад за
идээд байгаарай гэвэл тоорой ч гайхан тэр том хайрцагруу харвал баахан
хоол байж. Тэгээд тоорой бас л ээжээсээ ээжээ, ээжээ энэ юу билээ гэвэл
ээж нь аан наадах чинь тэвш гэдийн бурханы хоолны газар гэжээ. Тэгээл
тоорой үхтэлээ идэж аваад л буцахдаа гэдэс нь газар шүргээд хэцүүдэн
байтал ашгүй ээж нь мөн л сүүлнээс нь зуун авж яваад хэрээ мэдэж идэж
бай. Их идвэл бурхан аваад явчихна шүү гэжээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж