Испанид хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Испанид хүчтэй газар хөдөлжээ

Испани улсын Лорка хотод хоёр удаа 5,2, 4,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, одоогийн байдлаар 10 гаруй хүн амь үрэгдээд байгаа тухай тус орны мэдээллийн агентлагууд уламжилсан байна. Орон нутгийн цагаар 18 цаг 47 минутад газар хөдөлсөн бөгөөд цаашид ч гэсэн чичирхийлэл үргэлжлэнэ гэж мэдээлжээ.

Тус орны телевизийн мэдээгээр 80000 орчим хүн амтай Лорка хотын эвдэрч нурсан байшингууд, нурангад дарагдсан машинуудыг харуулсан байна. Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, цэрэг армийн хэсгийг илгээж, нуранга цэвэрлэх, дарагдсан байж болзошгүй иргэдийн амь насыг аврах ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж