Өсвөрийн сагсчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Өсвөрийн сагсчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Хоёр жил тутамд зохион байгуулдаг “3 эсрэг 3” сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д өнөөдөр эхэлж байгаа билээ. Тус тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид ороцлож байгаа бөгөөд манай тамирчид гараагаа амжилттай эхлүүлж, эхний өдрийн тоглолтууддаа яллаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн С хэсэгт багтсан Монголын шигшээ баг эхний тоглолтдоо сурагчдын дэлхийн аваргын 2007, 2011 оны дэд аварга Францын шигшээ багтай өрсөлдөж, нэмэлт цагт 11:10-аар ялсан бол хоёр дахь тоглолтдоо Ази тивийн аварга Ираны шигшээ багийг 13:7 харьцаагаар ялж, дараагийн ялалтаа авлаа. Манай эрэгтэй сагсчид одоо хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Унгарын шигшээ багтай хийнэ. Харин дэлхийн аваргад өрсөлдөж буй манай эмэгтэй шигшээ багийн тамирчид /Тэмцээний С хэсэгт багтсан/ өнөөдөр эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж, 21:13 харьцаагаар ялагдал хүлээсэн ч хэсгийн хоёр дахь тоглолтдоо Сингапурын шигшээ багийг 12:5-аар хожиж, эхний ялалтаа байгуулаад байна. Эмэгтэй шигшээ багийн хувьд маргааш Эстони Бельгийн шигшээ багуудтай өрсөлдөнө.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж