Алдарт рэппэр Tupac Shakur /Түпак Шакур/ нас бараад 20 шахам жил өнгөрсөн хойно түүний үүрд унтахаасаа өмнө юу гэж хэлснийг олон нийтэд дэлгэлээ. “TMZ” сайтад мэдээлснээр Түпакийн хэлсэн сүүлчийн үг “F****k you!” /Тонил, цаашаа/ гэсэн үг байсан үүнийг Лас-Вегасын цагдаа Крис Кэрроллд хандан энэ үгийг хэлжээ. Крис Кэрролл алдарт рэппэрийг халдлагад өртсөн 1996 оны есдүгээр сарын 7-ны шөнө хэргийн газарт ажиллаж таарсан гэнэ. Крис Кэрролл олон тооны сумны шархтай Түпакийг автомашинаас гаргаж, хэн буудсаныг харсан уу гэж асуухад хариуд нь тэр “Тонил, цаашаа” гэж хэлээд ухаан алдсан аж. Энэ нь тэрээр цагдаа нарт үнэхээр дургүй байсныг гэрчлэх мэт. Түпакийн үхлийн талаар зарим шүтэн бишрэгчид нь нэгэн эмэгтэй рэппэрийг доромжилсноос болж нөхөрт нь буудуулж нас барсан гэж ярьдаг юм.
Б.АНХТУЯА