Мазаалайн нутагт нинжа нар нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Мазаалайн нутагт нинжа нар нэвтэрчээ

Мазаалайн амьдрах орчныг сайжруулахад өнгөрсөн онд 600 сая төгрөгийн ажил хийсэн билээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Мазаалайг хамгаалах ажлын хэсгийн дарга Ж.Батболд өнгөрсөн онд хийгдсэн ажлууд хөрсөн дээрээ хэрхэн буусныг газар дээр нь очиж үзлээ. 

Нэмэлт тэжээл үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Эхийн гол дахь “МАМА” ТББ-ын Мазаалай баавгайн нэмэлт тэжээл үйлдвэрлэлийн цех тэжээл бэлтгэхэд бэлэн болжээ. 2014 онд Эхийн голд 0.5 га талбайд эрдэнэшиш тариалсан бөгөөд энэ хавар мөн нэг га газарт тариалах гэж байна. Мөн өнгөрсөн жил “МАМА” ТББ-д яамнаас зургаан сая төгрөгөөр цахилгааны асуудлыг шийдэж өгсөн бөгөөд тэд өөрсдийн хөрөнгөөр  үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмжөө бэлэн болгосон байна. Ирэх сарын 1-нээс яамнаас ирүүлсэн Мазаалайн нэмэлт тэжээлийн орцын  дагуу тэжээлийг бэлтгэн нийлүүлэх ажил эхэлнэ.

Нинжа нар дархан газрыг сэндийлэхээр санаархсан байна

Мазаалайн амьдрах орчин буюу Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “А” хэсэг нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 30, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг. Нинжа нар Мазаалайн нутаг руу халдсан тохиолдол өнгөрсөн оноос эхэлжээ. Сүүлийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан бөгөөд тэсрэх дэлбэрэх бодис тээвэрлэн дархан газарт алт олборлохоор явж байсныг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлэн Цогт сумын байгаль хамгаалагчийг байлцуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Гэвч ямар нэгэн хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр тухайн этгээдүүд суллагдах магадлал өндөр байгаа аж. Одоогоор тус хэрэг аймгийн Прокурорын газарт шилжсэн байна. Мөн нинжа нар нэн ховор амьтдад зориулж Барууншаргад байгуулсан худгийн шланк, цахилгааны утсыг таслах зэргээр хорлон сүйтгэсэн үйлдэл гарах болжээ. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын хэлснээр Мазаалайн бааснаас хятад үсэгтэй цаасан хайрцагны хэсэг гарсан байна. Энэ нь Мазаалайн амьдрах нутагт нинжа нар нэвтрэн тэдний үлдээсэн хог хаягдлыг Мазаалай идсэн байх магадлал өндөр юм. Тиймээс байгаль хамгаалагчид үүнийг нинжа нар дархан газар нэвтэрсний гэрч гэж үзэж байна.

үргэлжлэл: nationalgeographic.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж