УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Төсвийн байнгын хороогоор уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед 2014, 2015, 2016 онд Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьтай тэнцэнэ гэсэн байсныг 40 хувьтай тэнцүүлнэ хэмээн ажлын хэсгээс оруулж ирсэн санал дэмжигдсэнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжин баталлаа.
Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Г.ДАРЬ