Ерөнхий боловсролын сургуулиудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын 18 насны шигшээ баг БНХАУ-ын Бээжин хотыг зориод байгаа билээ.
Тэмцээнд оролцох эмэгтэй багийг Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбоог төлөөлж спортын мастер Д.Болормаа, дасгалжуулагч Б.Отгонсүрэн нар удирдаж байгаа бол эрэгтэй шигшээ багийг ОУХМ Г.Ихбаяр дасгалжуулж байгаа юм.
Тэмцээний сугалаа өчигдөр явагдсан байна.
Монголын баг
С хэсэгт
1.БНХАУ
2.Эстони
3.Бельги
4.Монгол
5.Сингапур гэсэн хэсэгт орсон бол
Эрэгтэй шигшээ баг:
С хэсэгт
1.Иран
2.Унгар
3.Франц
4.Монгол гэсэн багуудтай таарчээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр буюу Лхагва гарагт болсон бол өнөөдөр тэмцээн эхэлж, манай эмэгтэй баг БНХАУ-ын эсрэг 13.00 цагаас эхний тоглолтоо хийх юм.
Б.ЭНХ