Д.Амарсайхан агсныг амиа хорлосон гэж үзсэн үү?

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Д.Амарсайхан агсныг амиа хорлосон гэж үзсэн үү?

Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханы нас барсан шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Цагдаагийн хэлтсээс эл хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар буюу Д.Амарсайханыг амь насаа гэнэтийн байдлаар алдахад нөлөөлсөн байж болзошгүй гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Энэ талаар Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас тодруулахад,

-Цагдаагийн байгууллага талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулах хэргийг амиа хорлосон байж болзошгүй гэх заалтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн. Энэ заалтад эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүнийг байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон гэж заасан байдаг. Талийгаач Д.Амарсайхан амь насаа хорлоогүй, эмчилгээ хийлгүй удсанаас эрүүл мэнд нь муудаж, амь насаа алдсан хүн шүү дээ. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг үүсгэсэн заалтыг эсэргүүцэж байгаа. Бид маш их гайхаж байна.

-Энэ хэрэгт ШШГЕГ-ын албан тушаалтан, эмч нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа юу?

-Тэр талаарх мэдээллийг өмгөөлөгч нарт ч өгөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтаар яагаад хэрэг үүсгэсэнийг ч сайн мэдэхгүй байцгааж байна лээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж