Гватималын экс Ерөнхийлөгч авлигын хэрэгт ял сонсов

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Гватималын экс Ерөнхийлөгч авлигын хэрэгт ял сонсов

 

АНУ-ын Нью-Йорк хотын шүүхээс Гватималын экс Ерөнхийлөгч Альфонсо Портиллог Тайвань улсаас авлига авсан хэрэгт буруутгагдан яллажээ. Шүүхээс Гватималын экс Ерөнхийлөгчид таван жил 10 сар шоронд хорих болон 2.5 сая ам.долларын торгууль оногдуулсан байна. Альфонсо Портилло Тайвань улсаас торгуульд заасан хэмжээний мөнгөн авлига авснаа хүлээжээ. Одоогоор Альфонсо Портилло шоронд хорих ял, шийтгэлээ АНУ эсвэл Гватималын алинд эдлэх нь тодорхойгүй байна. Мөн тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Америкийн банкаар дамжуулан мөнгө угаахыг оролдсон хэрэгт буруутгагджээ. Альфонсо Портилло нь 2000-2004 оны хооронд Гватималын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тайваний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний хариуд авилга авч байжээ.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж