Америкийн гоо эмээ шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Америкийн гоо эмээ шалгарав

Америкийн Нью-Йорк мужийн Атлантик хотод жил бүр нэгэн сонирхолтой тэмцээн уламжлал болон зохиогддог ажээ. Энэ бол 60 гарсан эмээ нарын хооронд зохиогддог хөгшин миссийн тэмцээн юм. Эмэгтэй хүн цаг ямагт өөрийгөө гоо сайхан гэдгийг мэдрэхийг хүсдэг учраас эмээ нар энэхүү миссийн тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг  гэнэ. Мөн аль ч мужийн гоо эмээ нар ирж оролцож болдгоороо онцлог юм. Тэмцээний нэгдүгээр шатанд  оролцогчдын зан харилцаа, хэл ярианы чадварыг харж, эхний шалгаруулалтыг хийдэг бол дараагийн шатанд дотоод гоо сайхнаа хэрхэн илэрхийлж байгаагаар нь дүгнэдэг гэнэ. Энэ жил Tennessee мужаас ирсэн оролцогч гоо эмээгээр шалгарч титмийн эзэн болжээ.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж