Сүхбаатар амйгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.05.23
– Өнөөдөр(05.22) аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан эхэллээ. 2012 оноос хуралдаагүй байсан намын хорооны хурал энэ удаад өргөтгөсөн байдлаар хуралдаж намын хэрэг эрхлэх газрын даргыг сонгох , зөвлөлдөх зөвлөлийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдэж байна.
– УИХ-ын гишүүн Зоригт өчигдөрөөс эхлэн тойрогтоо ажиллаж эхэллээ. Тэрээр өчигдөр Мөнххаан сум Баруун-уртын чиглэлд тавигдаж байгаа авто замын ажилтай танилцжээ. Энэ зам дээр 500 ажилтан, 200 гаруй тусгай техник ажиллаж энэ жилдээ багтаан ашиглалтанд оруулахаар зүтгэж байна.
– Тун удахгүй гэж төлөвлөгдөж байгаа Сайншанд Баруун-Урт –Хөөт –Чойлбалсан-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтанд орохоор хамгийн түрүүнд шаардагдах зүйл нь мэргэжилтэй боловсон хүчин. Энэ чиглэлийн төмөр замд нийтдээ 120 гаруй ажилчид шаардлагатай гэсэн тооцоолол байна. ОХУ-ын Буриад улсын Үйлдвэрлэлийн техникумд энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Сүхбаатар аймгаас суудлын вагоны үйлчлэгчийн сургалтанд 20 эмэгтэй, машинистаар 40 эрэгтэй, вагон үзэгч 40 эрэгтэй, цахилгаан ба аккумляторчнаар 20 эрэгтэй нийтдээ 18-25 насны 120 залуусыг бүртгэнэ. Ингэсэнээр ОХУ-ын хотуудад нэг жилийн хугацаанд төмөр замын чиглэлээр суралцаад төгсөж ирээд ажлын байртай болох юм.
– Өнөөдөр/05.22/ Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургууль 2013-2014 оны жилийн төгсөлтийн баяр, Хонхны баяраа хийлээ. Энэ хичээлийн жилийг 2-р сургууль зөвхөн сурлага, урлаг, спортын амжилтуудаас гадна сургуулийнхаа тохижилт бүтээн байгуулалтанд шинэчлэл хийсэн томоохон амжилттайгаар үдэж байна.
– Энэ 7 хоногт улсын хэмжээнд прокурорууд бүсчлэн хуваагдаж спортоор өрсөлдөж байна. Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Прокурорын байгууллагын албан хаагчид спортын 6 төрлөөр өрсөлдлөө. Эндээс шалгарсан баг хамт олон ирэх намар бүс бүсээс шалгарсан аймгуудтай өрсөлдөнө.
– Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт 4-р багийн 115 хүүхэд 4 бүлэгт хүмүүждэг. Өнөөдөр тус цэцэрлэгээс бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Авьяас хөтөлбөрийнхөө дугуйлангийн тайланг хийлээ.
Эх сурвалж: BBS TV