“Иргэн Ганзоригийн гэр бүлийн дотоод журам” нь өрхийн гишүүн тус бүрийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, бүгд гарын үсэг зуран баталгаажуулсан баримт бичиг юм. Өрөөл бусдад үлгэр загвар болох, үүрэг хариуцлага хүлээсэн дүрэм. Аав, ээж, охин гурав бүгд хүлээсэн үүрэгтэй, хөгжилтэй зугаатай мэт авч сайхан гэр бүл байх санаачилга. Аав нь гэртээ болон охиныхоо дэргэд тамхи татахгүй байх, сархад хүртсэн бол машинаа жолоодохгүй гэх мэт монгол эр хүнд үнэнхүү хэрэгтэй үүрэг олныг хүлээжээ. Сайн аав байх бүх үүрэг энд байна.
Эзэгтэй нөхрийгөө ажилдаа явахад нь тогтмол цайлж ундлах, буруу, чанаргүй, дэмий худалдан авалт хийхгүй байх ноцтой үүрэг хүлээн авч гарын үсгээ зуржээ. Эдийн засгийн хувьд хэмнэлт гаргаж, арвич хямгач байх, юмханаар юм хийх үүргийг эзэгтэй өөртөө авсан нь улс төрчдөд дамжуулмаар чухал хариуцлага болно.
Охин шалан дээр бие засахгүй, шалтгаангүйгээр уйлахгүй өсч торних том үүрэг хүлээжээ. Монгол айл бүхэн аз жаргалтай, аав нь аав шиг, ээж нь ээж шиг, үр хүүхэд нь эрүүл саруул, эрдэм номтой байхын ерөөл дэвшүүлье.
