2014-5-22-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут , Буянт, Хожуул, Завхан, Таац, Онги, Хэнтэй нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Таац, Тээл, Хомын хоолой, Онги болон Хэрлэн гол Багануур дүүрэг, Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-25 см даван тус тус үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна гэж Ус судлалын сектороос мэдээллээ.
2014 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Орхон-Сэлэнгэ,Туул,Тэрэлж голын саваар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Онон, Улз голын сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn