Алкохолны (Архи, пиво, дарс гэх мэт) төрлийн зүйлс тархины эсийг гэмтээдэг бөгөөд ялангуяа хэл яриа, логик сэтгэхүйг хариуцдаг тархины зүүн тал бөмбөлгийн үйл ажиллагаанд хор учруулдаг. Алкохоль байнга хэрэглэдэг ба архинд донтсон хүмүүсийн мэдрэлийн эс энгийн хүмүүсийг бодвол өдөрт 60,000-аар илүү үхдэг байна. Мөн 30-40 жилийн турш архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн тархины жин 1315 грамм байдаг бол эрүүл хүнийх 1420 грамм байдаг. Өөрөөр хэлбэл архи уудаг хүний тархи 105 граммаар бага байдаг. Мөн Алкохолны төрлийн зүйлс өдөр тутамдаа хэрэглэдэг хүмүүсийн ой тогтоолт, бүтээлч хандах ба асуудлыг шийдвэрлэх сэтгэхүйг хариуцсан урд тархины хэсгийн цусны эргэлт бага байдаг