Шүүхийн ерөнхий зөвлөлийн газраас хэвлэлээр гарсан мэдээллийн дагуу мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд, Шүүхийн ерөнхий гишүүд нийтийн жишгийг дагаж ( Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Дээд шүүх, Үндсэн Хуулийн Цэц, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Сонгуулийн ерөнхий хороо,Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт) энгэрийн тэмдэгтэй болох загвар гаргаж, нэг бүрийн үнийг 350 мянган төгрөгөөр "Зоос гоёл"-ын үйлдвэрт захиалсан нь үнэн болно. Харин хэвлэл мэдээллээр зарлаж байгаа шиг нэг бүрийн үнэ 900 мянган төгрөг, төсвөөс мөнгийг төлүүлсэн гэдэг нь худал, илтэд гуйвуулан, зориуд тараасан ташаа мэдээ болохыг залруулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд бүрэн эрхийн хугацаа дуусаад, тэмдгийг өөртөө дурсгал болгон хадгалах учраас мөн бусад байгууллагын жишгийн дагуу өөрсдөө хувиасаа мөнгө төлж авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.