Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдааны үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар төсвийн тодотголд туссан зарим барилга обьектийг барих төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотой сөрөг хүчний зүгээс шүүмжлэл гаргаж, тодорхой хариулт нэхсэн юм.

Ийнхүү яг ямар үндэслэл тооцооллоор төсөв нэмэгдсэн талаар тайлбар хийх үүрэг ногдсон бөгөөд ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Болор “Ажлын хэсгийнхэн дураараа ямар нэгэн байдлаар төсөв нэмээгүй. Төсөвт өртөг нэмэгдсэн обьектуудаа аудитын  болон холбогдох газрынхныг байлцуулан байж танилцуулах нь зүйтэй гэж үзээд тодорхой саналуудаа хэлэлцүүлгээс түр татан авч байна” хэмээсэн байна.

Ийнхүү царцаасан барилгуудаас төсөвт өртөг нь нэмэгдсэн 9  обьектыг нэмэгдсэн байдлаар биш анх оруулж ирсэн байдлаараа батлагдахаар болж уг асуудлыг төсвийн тодотголыг хэлэлцэх хүртэл нь хойшлуулахаар болсон байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж