&#34Oculus VR&#34 -ыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

&#34Oculus VR&#34 -ыг шүүхэд өгчээ

Виртуаль реалити буюу хийсвэр бодит байдлыг үүсгэх төхөөрөмж хөгжүүлдэг "Oculus VR" компанийг зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд өгчээ.

Тус компанийн Техникийн асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан John Carmack-ын үүсгэн байгуулсан Zenimax Media компани энэхүү заргыг үүсгэсэн байна.

Zenimax Media компанийн зүгээс  "Oculus VR"-ыг өөрсдийн хөгжүүлж буй Виртуаль реалити технологийн санаануудыг хулгайлсан хэмээн үзэж байгаа аж.

"Oculus VR"  компанийн нэрийн хуудас болсон бүтээл нь "Oculus Rift" гэх нүдний шилтэй төстэй байдлаар зүүж хэрэглэдэг видео тоглоом тоглоход зориулсан төхөөрөмж нь Zenimax Media компанийн хөгжүүлсэн технологийг хуулбарлан бүтээгдсэн гэжээ.

Энэхүү заргыг шүүхээр авч хэлэлцэхээр болсон байна.

Т.БИЛГҮҮН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж