Ханхүү Чарльз шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Ханхүү Чарльз шүүмжлэлд өртөв

 

Их Британийн хөгшин ханхүү Чарльз ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Германы нацистлидер Адольф Гитлертэй зүйрлэсэн үг хэлснээсээ болж ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Ханхүү Чарльз “Одоогийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Украины талаар явуулж үйл ажиллагаа нь 1930-аад онд Гитлер Зүүн Европын газар нутгийг булаан эзэлсэнтэй ижил юм” гэж хэлсэн ньхэвлэлийнхний чихэнд хүрснээр дуулиан тариад байгаа юм. Ханхүү Чарльз Шотландын Новад орших Галифаксийн дүрвэгсдийн музейд зочлохдоо дэлхийн II дугаардайны үед нацистуудаас зугтан дүрвэснээр амь аврагдсан 87 настай Марианне Фергусон гэгчтэй ярилцаж байх үеэрээ ийн хэлсэн аж. Марианне Фергусон ханхүүгийн үгний хариуд “Одоогийн Путины хийж буй үйлдэл Гитлертэй адил байна” гэж хэлжээ. Харин оросуудын зүгээс фашизмын эсрэг дайнд 28 сая иргэнээ алдсан улсын төрийн тэргүүнийг Гитлертэй зүйрлэснийг хүчтэй эсэргүүцэж, тайлбар шаардаж байна. Түүнчлэн Москвагийн зүгээс Их Британийн Гадаад хэргийн яаманд ханхүү Чарльзийн дээрххарьцуулалтын талаар нүүр нүүрээ харж уулзан тайлбар авах шаардлага хүргүүлжээ. Мөн Их Британийн зарим улстөрчид ханхүү Чарльзийг хувийн бодлоо улс орны Гадаад харилцаатай холбохгүй байхыг хүсч, шүүмжилсэн байна.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж