Ирэх амралтын өдрүүдээд Монгол бөхийн өргөөнд дараалсан барилдаантай. Бямба гариг буюу тавдугаар сарын 24-ний 14.00 цагаас "Нутгаа дуурсгана" барилдааны сумын заануудын шигшээ барилдаан болох бол ням гариг буюу тавдугаар сарын 25-нд сар бүрийн уламжлалт сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаантай. Уламжлалт барилдаанд бөхийн тоох хязгааргүй бөгөөд 12.00 цагаас эхлэх аж.
Үндэсний спортын V их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааны хэсгийн барилдаанууд өнгөрсөн өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөсөн билээ. Улсын цолтны болон аймгийн цолтнуудын шигшээ барилдаан ирэх намар 9-р сард болох бол сумын цолтой бөхчүүдийн шигшээ ирэх 24-ний бямба гарагт болно. Тус шигшээд "А" хэсгээс Булган аймгийн Булганхангайн хүчтэн дэвжээ, Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ, "В" хэсгээс Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээ, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ, "С" хэсгээс Ховд аймгийн Ховд дэвжээ, Увс аймгийн Увснуур дэвжээнийхэн шалгараад байгаа. Эдгээр дэвжээд 1-6-р байрын төлөө 24-ний өдөр өрсөлдөж аваргаа тодруулна.
Бүрэлдэхүүнийг танилцуулъя.
1. Булганхангайн хүчтэн:
с.з Г.Ганбаатар, Э.Энх-Амгалан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Д.Батдорж, Д.Пүрэвдорж
2. Таванхан:
с.з Н.Ширчинхүү, С.Оргилбаатар, Д.Баясгалан, Б.Баатарболд, Х.Жанболат, Н.Батмөнх
3. Засагт ханы Завхан:
с.з Б.Чимэдвандан, Ё.Улсболд, С.Доёддорж, Т.Хайдавдорж, Д.Бат-Эрдэнэ, Д.Батхүрэл
4. Хантайшир:
с.з С.Жанчивдорж, Э.Даваажаргал, Л.Гантогоо, Ж.Одончулуун, Г.Батмөнх, Х.Дарамзагд
5. Ховд:
с.з Б.Баянмөнх, Г.Хишигбат, О.Очбат, Д.Заяатүшиг, Г.Анхжаргал, Н.Уртнасан
6. Увс:
с.з Н.Хүрэлсүх, Т.Эрхэмбаяр, Ж.Ням-Эрдэнэ, О.Түмэн, М.Улаанхүү, О.Баярцогт
Эх сурвалж: http://undesniibukh.mn