Монголын биатлоны холбооноос санаачлан ССАЖЯ, МҮОХ-ны дэмжлэгтэйгээр “Клубын систем, түүний үр шим” сэдэвт семинарыг тавдугаар сарын 23, 24-нд зохион байгуулах ажээ. Семинар маргааш МҮОХ-ны хурлын танхимд эхлэх бөгөөд клубын систем, зохион байгуулалт, менежментийн асуудлыг хөндөхөөс гадна биатлоны спортын арга зүй, техналогийн талаар сургалт, мэдээлэл өгөх ажээ.
Монголын биатлоны холбоо клубын системд шилжиж байгаагаар тамирчдын ур чадвар дээшлэх, өрсөлдөөнийг бий болгох, сонгон шалгаруулалт сайжирч цаашлаад манай тамирчид тив дэлхий, олимпийн наадамд өрсөлдөх үүд хаалга нээгдэнэ гэж үзэж байна.
Семинар нь цана, биатлоны клуб байгуулах сонирхолтой хувь хүн, албан байгууллага, багш дасгалжуулагч нарт нээлттэй явагдах ба клубын системд шилжихтэй уялдан гарсан МБХ-ны тэмцээн уралдааны дүрэм, журуудтай танилцах боломжтой юм.
Б.БИЛЭГ