“Би яагаад карт сугалж болдоггүй юм”

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

“Би яагаад карт сугалж болдоггүй юм”

УИХ-ын чуулганы хуралдаан дээр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ардчилсан намынханд хандан “Та манай бүлгийн гишүүдийн санал өгдөг картыг сугалдаг юм чинь би ч гэсэн сугална” хэмээлээ. Өмнө нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхиж гарцгаасан МАН-ын гишүүдийн санал өгдөг картнуудыг сугалж байсан тул өнөөдөр С.Бямбацогт ийнхүү хариуг нь барихаар шийджээ. Тэрээр “Та болдог юм чинь, би яагаад карт сугалж болдоггүй юм. Та нар өөрсдөө хуралдаа суугаач. Байхгүй хүнийхээ өмнөөс битгий санал өгөөч. Тийм л юм бол бүх гишүүдээ амруулж, явуулчихаад хоёулаа өмнөөс нь картыг нь  хийгээд саналыг нь өгүүлж байя л даа. Хуралд оролцоогүй хүмүүс эсрэг санал өгснөөр тооцогддог болохоос биш дэмжиж байгаа гэсэн үг биш шүү дээ” гэсэн байна. Ийнхүү хоёр намынхан зөвхөн бусдын кноп дарах асуудлыг шийдэж чадахгүй хэд хэдэн парламентийг өнгөрөөсөөр. Ээлжинд нэгэндээ шаардлага тавьж, ээлжилж дэгийнхээ хуулийг зөрчсөөр л, маргалдсаар л.

Б.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж